
2020.04.10
УИХ-ын гишүүн Н.Учрал МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн боллоо
Яг одоо МАН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрт нь хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндэсний аудитын газраас МАН-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хуулийн зөрчилтэй хэмээн үзсэн Иймд хуулийн хугацаа болох тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө дахин хэлэлцэн засч, хүргүүлэх юм.
Хоёрдугаарт, Н.Учралыг МАН-ын удирдах зөвлөлд оруулж буй аж. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын пиарыг хариуцан ажиллахаар болсонтой холбогдуулан ийм шийдвэр гарч байгаа юм байна.