Б.Бат-Эрдэнэ гишүүн хариуцлагатай, нэгдсэн нэг зохион байгуулалттай байхыг сануулсаар байна
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлнэ.
Чуулган эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн, ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүддээ хандан удаа дараа хариуцлагатай нэгдсэн нэг зохион байгуулалттай байхыг сануулсаар байна.
Өчигдөр эрүүл мэндийн сайдаас асуусан тодорхой хариулт өгсөнгүй. Дээрээ суудлаа олохгүй бол гэж Монголчууд ярьдаг гишүүд бид нэгдсэн нэг журамд шилжмээр байна. Жанжин Д.Сүхбаатар танхимын гишүүд бүгд масктай байгаа. Нэгдсэн чуулганы танхимд суугаа гишүүдээс маскгүй гишүүд их харагдаж байна. Бид иргэддээ үлгэрлэх хэрэгтэй. Өнөөдөр энэ аюулт тахлыг дотооддоо алдаагүй байгаа нь төрийн шуурхай шийдвэр, иргэдийн хувийн ёс зүй, гол нь маскаа тогтмол зүүсэнд байгаа. Гишүүд маскаа зүүж зайгаа барьж харьцах хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27