2020.03.18
COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Коронавирусийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн бодит байдлыг үнэлж, учрах эрсдлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар" Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 7 зүйл бүхий асуулга тавьжээ.
Тэрбээр COVID-19-ийн эдийн засаг, нийгэм, санхүүгийн салбарт үзүүлж болзошгүй нөлөөллийн тооцоолол болоод уг нөлөөг саармагжуулах төлөвлөгөө, төсвийн бодлого, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийн байдал зэргийг асуулгадаа тусгажээ.
Мөн асуулгын хариуг УИХ-ын чуулганы цахим хуралдаанд танилцуулах тухай дурдсан байна.
Зураг. Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн З.Наратуяагийн тавьсан асуулга