Үйлдвэрчний эвлэлийн холбоо оны шилдгүүдээ шалгарууллаа
2019.12.30

Үйлдвэрчний эвлэлийн холбоо оны шилдгүүдээ шалгарууллаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөл, харъяа газар, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын ажилтнуудын “Эв нэгдэл-2020” шинэ жилийн баярын цэнгүүн өнгөрсөн Баасан гаригт боллоо.

МҮЭ-ийн холбооны 2019 оны шилдэг тэргүүний гишүүн байгууллагаар Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбоо, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбоо тус тус шалгарлаа.

МҮЭ-ийн холбооны 2019 оны шилдэг нийгмийн түншлэгч байгууллагаар Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлж ажилласан SECiM төслийн баг, Барилга, хот байгуулалтын яам, Зам, Тээвэр хөгжлийн яам шалгарч, шагналаа гардан авав.

МҮЭ-ийн холбооны 2019 оны тэргүүний Сумын ҮЭ-ийн байгууллагаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын ҮЭ-ийн холбоо, Дорноговь аймгийн Их хэт сумын ҮЭ-ийн холбоо тус бүр шалгарчээ.

МҮЭ-ийн холбооны 2019 оны Шилдэг ҮЭ-ийн ажилтнаар
  • Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны мэргэжилтэн Д.Мэндбаяр,
  • МҮЭ-ийн Соёлын төв ордны Үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг,
  • МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Бодлого, зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Тамир,
  • Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны ня-бо Д.Эрдэнэцоо,
  • Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч Д.Цогтбаяр нар,
Шилдэг ҮЭ-ийн сонгуультнаар
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн ҮЭ-ийн хорооны дарга С.Ахыт,
  • Монгол Улсын Багшийн их сургуулийн багш, ҮЭ-ийн хорооны дарга С.Батцоож,
  • “Эвсэг-Од” ХХК-ийн нэхэх машин баригч, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Б.Энхтуяа,
  • ИНЕГ-ын холбоо, навигаци ажиглалтын үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн хорооны дарга Д.Атарсайхан,
  • Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Д.Цэцгээ нарыг шалгаруулж, хүн тус бүрт Батламж, мөнгөн шагнал гардуулсан байна.

МҮЭ-ийн холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлөвлөгөөт зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн МҮЭ-ийн Соёлын төв ордныг МҮЭ-ийн холбооны 2019 оны шилдэг харьяа байгууллагаар шалгарлаа.