"Учралын баяр - 3" зорилтот төсөл арван хүүхдийг эцэг эхтэй нь уулзууллаа
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” нэртэй арга хэмжээ 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулах хүмүүнлэгийн чанартай ажлыг анх “Монголын залуу багш нарын холбоо” болон “Эйр Пусан компанитай хамтран зохион байгуулж байсан. Өдгөө 3 дах удаагаа маш амжилттай зохион байгуулж буй Учралын баяр 3 төслөөр өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 10 хүүхдийн зардлыг даан эцэг эхтэй нь уулзууллаа.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийг үр хүүхдүүтэй нь уулзуулж, бие биесээ санасан сэтгэлийг баяр хөөртэйгээр уулзуулах нь "Учралын баяр" төслийн гол зорилго юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ
Миний ээж, аав миний төлөө ингэж ажиллаж байгаа шүү гэх эцэг эхийн хайрыг ойлгуулах нь чухал юм. Гадаадад ээж аав нь хэрхэн ажиллаж байгааг үзүүлж, ойлгуулах цаашдаа нийгэмд гадаадад байгаа Монголчуудыг харж хандах цаг болсон гэдгийг харуулахыг зорьж байна. Учралын баярын хамгийн сайхан мөч нь үрстэйгээ он удаан жил уулзаагүй ээж, аав нь үрсээ тэвэр дүүрэн болсон байна гэдгийг нь уулга алдан, нулимс цэлэлзүүлэн хэлэх тэр мөч. Яг л тэр үед болдог бол цаг хугацааг зогсоомоор баяр жаргалаар бялхсан, инээд хөөр цангинасан хайр дүүрэн харц, жаргал дүүрэн учрал байдаг гэж хэллээ.
Аав, ээжтэйгээ хөтлөлцөн “Учралын баяр”-аар бялхсан бяцханхүүхдүүдийн баяр жаргалтай мөчүүд сум шиг харван өнгөрч ээжийнхээ энгэрт эрхэлж, аавынхаа нөмөрт сэтгэл бүлээцсэн үрс нутаг буцах цаг нь болж эргэн уулзахын ерөөл тавьж үнсүүлж, тэврүүлж, аргадуулсаар онгоцондоо суулаа.
Үрсээ үдэн гаргаж өгсөн ээж, аавын харц жаргал дүүрэн өдрүүдээ бодож, дахин уулзах өдрийг эргэцүүлэн уйлмаар боловч харь нутагт ирсэн зорилгоо бодон бодон сэтгэлээ чандалж, нулимсаа тэвчин гуниг харуусал, баяр жаргалыг нүдэндээ алаглуулан үлдлээ. Ихийг харж, олныг сонссон хүүхдүүд маань ирээдүй хойчоо зөгнөн мөрөөдсөөр аялалдаа алжаалгүй эх орондоо ирлээ.