Хоёрдугаар төв эмнэлэг 349,478,305 воны үнэ бүхий тусламжийн эм хүлээн авлаа
2019.12.26

Хоёрдугаар төв эмнэлэг 349,478,305 воны үнэ бүхий тусламжийн эм хүлээн авлаа

Эрүүл Мэндийн Яам болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан /СОУЭМС/ 2015 оноос эхлэн “Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв” байгуулах МОН-8 төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.

ҮОЭТ нээлтээ хийж байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар, СОУЭМС-аас 349,478,305 воны үнэ бүхий 15 нэр төрлийн 79,487 ширхэг хандивын эмийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа.

2019.07.05-ны өдөр УХТЭ-ийн Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр БНСУ-ын KOFIH байгууллагаас дээрх хандвийн эмийг нийлүүлэхийг шийдвэрлэсэн ба МУ-ын засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, УХТЭ-ийн захирал асан Г.Баясгалан, УХТЭ-ийн хамт олон  уг эрхийн бичгийг хүлээн авчээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд БНСУ-ын Үндэсний ассемблийн гишүүн хатагтай Jun Hye Sook,  СОУЭМС-ийн ерөнхийлэгч ноён Choo Moo Jin,  Засгийн газрын Эрүүл Мэнд & Нийгмийн Халамжийн хорооны гишүүн, Үндэсний ассемблийн гишүүн ноён Yoo Jae Jung, Үндэсний ассемблийн гишүүн ноён Oh Jae Sae, Үндэсний ассемблийн гишүүн хатагтай Choi Do Ja, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд асан ноён Chung Jae Nam тэргүүтэй 18 хүний бүрэлдэхүүн ирсэн байна.

Тус хандивт дараах нэр төрлийн эмүүд нийлүүлэгдсэн:

  • артерын даралт багасгах
  • өвдөлт намдаах
  • эсрэг
  • ханиадны эсрэг
  • хоолны шингэц сайжруулах

ЭМЯ, УХТЭ-ийн хамт олон БНСУ-ын Засгийн Газар, СОУЭМС-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.