Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжихгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Хуульчдийн холбоо гэдэг бол нэг ангийханийг эрхлүүлдэг жилдээ 1,3 тэрбум төгрөгийг зарцуулдаг байгууллага байж болохгүй. Хүний эрхийн зөрчил дутагдал дээр холбоо эсэргүүцэл тэмцэл хийж явсан юм бэ? Хуулийн байгууллагуудад гарсан завхарлыг яаж зассан юм?
Шүүгчдийн ёс зүйн асуудлаар ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ? Ийм маягаар цаашид үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Хуульчлын холбоог татан буулгах талаар бодолгүй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжихгүй.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан