2019.04.18

Б.Бат-Эрдэнэ: Өмгөөллийн хуулийг дэмжиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Бие даасан хуультай болсоноор өмгөөлөгчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хэр сайжирна гэж үзэж байгаа вэ ? тал талаас нь нилээн чамбай боловсруулсан гэж бодож байна.

Хууль зүйн туслалцаа авах иргэд маань эрхээ хамгаалуулах өмгөөллийн үйлчилгээ авах эрх нь хэр нээгэдэж байгаа вэ ахиц дэвшил гарсан уу?