2019.12.05

Б.Баттөмөр: Монгол төгрөгийн өгөөж ямар байгаа вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 

Банкныхан байх ёстой. Монголын банкны системд сүүлийн 3 жилд өөрчлөлт гарсан. Гадаад валютын нөөц 4 тэрбум болж байгаа ч гэсэн ҮАБ-ын зөвлөмжид заасан хэмжээний 27,5 хувь олон улсын валютын сангийн аргачлалаар бодох юм бол нэг дахин нэмэх хэрэгтэй байгаа.

Монгол улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан долларжилт нэлээд явагдаж байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь хадгаламжаас шалтгаалж байгаа. Мөнгөний нийлүүлэлтэд анализ хийх шаардлага байгаа. Дараагийн асуудал бол өрийн асуудал, чанаргүй зээлийн асуудал.  2020 оны мөнгөний бодлогод маш олон асуудлууд тулгарна.