Ц.Гарамжав: Хөрөнгө оруулалтын тухай хууль бусад холбогдох хуулиудтай уялдаа холбоо муутай байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2019.10.23/ өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
Эрх зүйг орчныг сайжруулах шаардлагатай санагддаг. Валютын болон үнэт металлын арилжааны бодлогын талаар Монгол банкан дээр одоо хүртэл тодорхойгүй байдаг. Бодлогоо тодорхой болгож зах зээлээ тэлэх тал дээр анхаарах шаардлагатай.
Та бүхний валютын нөөцөө нэмэгдүүлэх гол бодлого экспорт, импортын үйл ажиллагаатай чухал холбоотой шүү дээ. Энэ дээр хамтарч ажиллах санаачилга гаргамаар байна. Саарал жагсаалттай холбоотой мэдээлэл ойрд их савлагаа үүсгэсэн. Та энэ дээр тодорхой мэдээлэл өгөх ёстой байсан. Гэтэл ингэсэнгүй цаашид мэдээллийн орчны үнэн зөв байдлаа хангах шуурхай байх дээр анхаарч ажиллаарай.
Холбоотой мэдээ
2020.05.19
2020.05.14
2020.05.08
ЭЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан