
2019.12.04
ОХУ руу мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамтай Монгол Улсад Хөдөө аж ахуйн техник нийлүүлэх, алслагдсан бүс нутагт элеватор барих зэрэг асуудлыг ярьж тохирсон байгаа. Цаашлаад мал сүргээ эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана.