
2019.07.26
ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтны хэргийн талаар тайлбар хүслээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮ-чдээс хариуцлага нэхэж, ЖДҮ-гийн гэх хэрэг ямар шатанд, хэрхэн шалгагдаж байгаа талаар мэдээлэл авахыг хүсч, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд албан бичиг хүргүүлжээ.
Тэрбээр тус хүсэлтдээ "Мөрдөн байцаах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжих бололцоотой гэх ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудын хавтас хэрэг ямар шатанд явж байгаа, хэрхэн шийдвэрлэх гэж буй талаарх холбогдох мэдээлэл, тайлбарыг ажлын долоон хоногт багтаан өгөхийг хүсэж байна" гэжээ.