
2019.06.06
Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдана
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар СХД-ийн 23-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
СХД-ийн 23-р хороо нь 12000 гаруй хүн амтай, сургуулийн өмнөх боловсролын 1300 хүүхэд оршин суудаг томоохон хороо хэдий ч өдийг хүртэл цэцэрлэггүй байсан. 23-р хорооны хүүхэд багачууд зэргэлдээх хороодын харьяаллын бус цэцэрлэгүүдэд хамрагддагбайсан байна.