Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн аймгуудад ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126,7 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцыг сонирхож, энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгов.
Энэ жил Монголын зам, тээврийн салбарт олон томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь энэхүү Баянхонгороос Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл бөгөөд тодорхой шалтгааны улмаас таван жил зогсонги байдалд байсны эцэст ийнхүү шийдвэрлэгдэж, барилгын ажлыг эхлүүлээд байна.
Холбоотой мэдээ
2024.06.12
2024.05.30
2024.05.29