2019.05.17
Үзэл баримтлалаа танилцуулах үндэсний аян 21 аймагт зохион байгуулагдана
Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн албажуулаад байна.
Үзэл баримтлалаа орон даяар сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хэмжээний аяныг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аяны нээлт өнөөдөр /2019.05.17/ “Блю скай” зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Дэд дарга З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хүмүүс оролцож, аяны талаарх мэдээллийг өгсөн юм.
Ардчилсан намын суурь зарчим, тулгуур бодлого болох Үзэл баримтлалыг орон даяар сурталчлах аян 21 аймаг, нийслэлийн есөн 9 дүүрэгт зохион байгуулагдана. Аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Үзэл баримтлалаа танилцуулах аян ирэх өдрүүдэд говийн аймгуудад үргэлжилнэ.