2019.05.03
Сонгинохайрхан дүүрэгт жишиг оёдлын үйлдвэр нээгджээ
Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо “Ажилтай орлоготой–100 эмэгтэй” төсөл хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран 2018 оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар эхлүүлсэн уг үйлдвэрт төр, ТББ, ОУБ, ААН–үүд хамтран нэгдсэн системтэйгээр бодит загвар жишээн дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийж иргэдийг дэмжих боломж бололцоо байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн удирдлагын зүгээс цаашид чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тогтмол захиалга, орлоготой байх, тогтмол ажлын байраар хангах зэрэгт анхаарал хандуулан ажиллах юм.