А.Ундраа: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга бол ШУТ-ийн кампус байгуулах юм
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
"Их дээд сургуулийн чанарын тухай авч үзэхэд 21-р зуун гарсаар хамгийн ололттой жишээ бол "Герман-Монголын технологийн сургууль" юм. Эндээс чанартай сургууль ямар үр дүнтэй байдгийг харуулж байна.
Нийт их дээд сургуулийн суралцагчдын тоо 150 мянга гэж байна. Тэдний ихэнх нь Улаанбаатар хот дахь төвлөрөл саарахгүй байна. Үүн дээр бодлогын ямар ажил хийж байна вэ? Жишээлбэл ШУТ-ийн кампус хэлбэрээр хөгжүүлбэл ямар вэ? Та БНСУ-д айлчилж Ансаны их сургуультай танилцаж байсан.
1000 инженер, Кэмбрижийн хөтөлбөр гэх мэт өмнөх Засгийн газрын бодлогуудыг бид үргэлжлүүлээд явах ёстой. 1000 инженерийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломж бий юу, Японы Коосэний хөтөлбөрийн оноог Монгол Улсын дээд боловсролын кредит цагтай дүйцүүлэх боломж байгаа юу? Ямар ажил хийгдэж байгаа вэ?"
Холбоотой мэдээ
2024.11.28
2020.05.08
2020.05.08