2019.04.09

Иргэдэд 1072 хувьцааны ноогдол ашигт 26,800 төгрөг тараах хэрэгтэй юу?

Иргэдэд байгаа Эрдэнэстайвантолгойн 1072 хувьцаанд ногдол ашиг тараах  урьдчилсан тооцоо гарсан.

  Энэ тооцоогоор нэгж хувьцааг 25 төгрөгөөр бодож нэг хүнд  26800 төгрөг очих төлөвтэй байгаа юм. Өнөөгийн нөхцөлд энэ мөнгө иргэдийн амьдралд  хувь нэмрээ оруулахгүйгээс гадна   хавтгайрсан халамжийн төрөлрүү орчихож байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Ногдол ашгийг   Монгол улсын  2,5 сая иргэнд тараасан тохиолдолд  хамгийн багадаа 65 орчим тэрбум төгрөгийг үргүй салхинд хийсгэхтэй ажил гэдэгч шүүмжлэл гарчээ. Харин Эрдэнэс таван толгойн төлөөлөн удирдах зөвлөл энэ асуудлыг эргэн харж, улс орны эдийн засагт бодит хувь нэмэр  болох бүтээн байгуулалтанд ашиглах  шаардлага бий гэдгийг гишүүд сануулж байна.