Саналын эрхгүй гэдэг нь иргэд хувьцаагаа зарж болохгүй хүчингүй гэсэн үг
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
2015.05.15

Саналын эрхгүй гэдэг нь иргэд хувьцаагаа зарж болохгүй хүчингүй гэсэн үг

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаярыг энэ удаагийн “Ярилцах танхим даа урилаа. Бид хөрөнгийн зах зээл болон хувьцааны талаар ярилцсан юм.

 -Өнөөдөр Монголын зах зээлд компаниуд хөл дээрээ босоход саад болдог олон асуудал байдаг нь нууц биш. Тэр дундаа манай хувьцаа эзэмшигч компаниудад багийн тоглолт муу юм шиг санагддаг?

Манай компаниуд өөрсдөө 100 хувь эзэн байх сонирхолтой. Багаар ажиллах сонирхол байдаггүй гэж би хувьдаа дүгнэдэг. Хувьцаа нэмж гаргаад өөрсдийнхөө эзэмшиж байгаа 100 хувиасаа тодорхой хувийг зарах сонирхол байдаггүй нь ажиглагддаг. Энэ сэтгэлгээ бол гадаадын хөрөнгийн бирж дээр анх Шотландаас, дараа нь Англид бий болсон 300 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Гэтэл манайд ямар байгаа билээ.

Тэгэхээр бизнесийн байгууллагууд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахдаа биш, хувьцаагаа гаргаж, өөрсдийнхөө эзэмшиж байгаа тодорхой хувийг бусадтай хуваалцаж үйл ажиллагааныхаа санхүүжилтийг авч явах юм бол арилжааны банкуудад зээлийн хүү төлөөд байх шаардлагагүй. Хамгийн гол нь хувьцаа худалдан авсан тэр хүмүүстээ ноогдол ашгийг хүртээдэг, нөгөөдүүл нь ашгаа олж авдаг байх хэрэгтэй байгаа юм.

-Тэгэхээр таны, миний 1072 хувьцаа ийм байж болох уу?

Энэ хувьцаа бол 2008 оны сонгуулийн амлалт шүү дээ. АН нэг сая, МАН 1.5 саяыг өгнө гэсэн. Амлалтаа бэлэн мөнгөөр өгч чадахгүй учраас дээрх намууд хоорондоо ярилцаж байгаад Тавантолгойн хувьцааг ард иргэддээ эзэмшүүлэх байдлаар амалсан амлалтаа биелүүлнэ гэж УИХ-ын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор шийдсэн. Ингэхдээ Тавантолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг "Тавантолгой" компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэд аж ахуйн нэгжүүдэд дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах байдлаар эзэмшүүлнэ гэж заасан.

Дараа нь 2012 оны хоёрдугаар сарын 16-ны 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж хувьцааны 20 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах шаардлагатай тул 20 хүртэлх хувийг нь өгье. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд 10 хүртэлх хувийг нь эзэмшүүлье гэсэн шийдвэр гаргасан.

Мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 30-ны 57 дугаар тогтоолоор иргэн бүрт 1.5 сая төгрөгийг олгох арга хэмжээний хүрээнд сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлыг 2012 оны хоёрдугаар дугаар сарын 1-ний дотор шийдвэрлүүлэх талаар шийдвэр гарсан байгаа. Ингэхдээ Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа уг компанийнхаа хувьцааг зөвхөн Монгол Улсын Засгийн газрын нэрлэсэн үнээр худалдан авах боломж олгоно гэж УИХ шийдвэрлэсэн.

-Хувьцааны нэг бүрийн буюу нэрлэсэн үнийг хэзээ зохицуулсан бэ?

Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолд нэг сая төгрөгтэй дүйцүүлж 1072 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 933 төгрөгөөр буюу нэрлэсэн үнээр тогтоохыг шийдсэн. Гэтэл энэ тогтоолын гурав дахь заалтад хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэлх хугацаа гэж тусгасан нь одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нь өөрөө саналын эрхгүй болчихсон гэсэн үг.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

Хувьцаа эзэмшигчид өөрсдөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд суухад саналын эрх байхгүй гэж байгаа юм. Саналын эрхгүй гэдэг нь иргэд хувьцаагаа зарж болохгүй, хүчингүй гэсэн үг.

Төрийн өмчийн хорооны 2012 оны 425 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааг 15 тэрбум байхаар компанийн дүрэмд тусгая гэсэн шийдвэрийг гаргасан нь шийдэгдэж чадаагүй байгаа. Тэгээд ингэж тогтоосон мөртлөө энэ нь ойролцоогоор 15 тэрбум гэхээр үүнийгээ 2.1 тэрбум буюу 553 аж ахуйн нэгж гэхээр ойролцоогоор энэ компанийн 15 хувийг эээмшиж байна гэсэн үг. Тэгэхэээр 15 тэрбум хувьцаагаа 933 төгрөг гэх нэрлэсэн үнээр нь болох юм

бол "Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт эзэмшигчийн хувь хэмжээ нь 14 их наяд болохоор байсан, Хувьцаа эзэмшигчид ойролцоогоор хоёр их наяд төгрөгийн хөрөнгө тэнд байршуулах ёстой гэсэн. Энэ нь Монголын ард иргэд аж ахуйн нэгж нийлээд манай 15 хувийг эзэмших юм байна гээд бодчихсон.

-Худалдах эрхгүй хувьцаандаа хүмүүс итгэлтэй байгаа шүү дээ?

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, ’ 5.3 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.6 дугаар заалт, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд хувьцаа эзэмшигчдийн өөрсдийнх нь эрхийн асуудлаар тусгасан заалтуудыг зөрчөөд байгаа юм. Тэр тусмаа 181 дүгээр тогтоолын гурав дахь заалт нь хууль дүрэм зөрчсөн гэсэн асуудал гарч ирж байгаа.

Энэ асуудлаар манай Санхүүгийн зохицуулах хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт өнгөрөгч хоёрдугаар сарын 16-нд, мөн дөрөвдүгээр сарын 9-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааг, төрийн мэдэлд байгаа 12.8 тэрбум, иргздэд байгаа 2.1 тэрбум ширхэг, аж ахуйн нэгжийн 8.497.000 ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа тусгаач гэж албан бичиг хүргүүлсэн.

-Тухайн үед хувьцааны сургаар олон брокерын компани бий болж байсан даа?

Тэр үед “Эрдэнэс Тавантолгой” компаниар гадаад дотоодын хөрөнгийн биржээр хувьцаа гаргуулна гээд маш их шуугисан. Энэ чимээнээр 30-40 орчим брокерын компани бий болж байсан. Арилжааны банк хүртэл банкны тухай хуулийн дагуу өөрийнхөө охин компани, брокерын компани байгуулж байсан.

Тэгсэн хэрнээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр гаргаагүй, Тэр үед нүүрсний ханш ямар байлаа. Одоо ямар болоод байгаа билээ.

Өнөөдөр энэ нэрлэсэн үнээр нь авна гэвэл зах зээл бас л бэлэн биш байна. 2013 онд яг энэ үнээр нь гаргачихсан бол одоогийн 2.1 сая иргэд өөрсдийн өмчтэй, хувьцааны өссөн буурсан ханштай байх ёстой. Энэ алтан боломжийг бид алдчихаад байгаа юм.

-Та компанийн засцглалын дарга атал яагаад ингэж яриад байна вэ?

Компанийн засаглалын үндэсний зөвлөлд Сангийн яам, Хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, дээрээс нь 15 орчим салбартай Ажил олгогч эздийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөл оролцсон үндэсний зөвлөл гэж байдаг. Энэ үндэсний зөвлөлийн хөтөлбөр нь нэгдүгээрт хувьцаа эзэмшигчдийн холбооны асуудлын эрх ашгийг хамгаалах.

Дээрээс нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулах томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд компанийн засаглалын талаарх зүйл заалтуудыг тусга гэсэн үндсэн зорилттой. Үүнийг баримталж ажиллах талаар санал тавьдаг, Энэ дагуу 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийг саналын эрхтэй болгочихмоор байна.

Ингэхгүй бол саналын буюу худалдан авах эрх байхгүй нөгөө хувьцаанууд чинь үндсэн чанараа алдчихлаа, Тийм учраас энэ эрхийг нь сэргээж өгөөч ээ. Худалдахгүй юм аа гэхэд ядаж хувьцаа 'уншигчдийнхаа хуралд сууж санал ӨХ эрхтэй болгож өгөөч гэж хүсээд байгаа юм,

-Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Ер нь ямар процесс явагдаж байх юм?

Компанийн тухай хуулийн 19, 21. 22 дугаар зүйлүүдийг тусгасан байгаа. Өөрсдийнхөө тодорхой хэмжээний компанид буюу яг “Эрдэнэс ' ааантолгой” компадад байгаа газрьш хэвлийн баялаг бол ард түмний өмч. Түүнийг компани өөрсдийихөө хөрөнгө нэг дээр бүртгэх ёстой. Хөрөнгө гэдэг нь эргэлтийн, эргэлтийн бус хөрөнгө гэж байдаг, Эргэлтийн бус хөрөнгө гэдэг нь гйэар ч юм уу, орд ч юм уу тэрийгээ бүртгэх ёстой. Гэтэл түүндээ 5.5 тэрбум тоннын нөөцтэй нүүрсээ бүртгээгүй байдаг юм.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн тайланг үзэхэд эргэлтийн хөрөнгө нь 337 тэрбум сая ам.доллар, эргэлтийн бус хөрөнгө буюу нөгөө үндсэн хөрөнгө нь 69 сая ам.доллар байгаа байхгүй юу, Компанийн нийт хөрөнгө нь 407 сая ам.доллар болчихоод байгаа юм. Уг нь бид нар тооцож үзэж байгаа. 5.5 тэрбум тонн нүүрсээ 20 ам.доллараар үржүүлэхэд газрын хэвлийг ухаагүй байхад 110 тэрбум ам.долларын хөрөнгө тэнд булаастай байна.

Тэрийг ухаад гарах өртгийг нь хасахад цаана нь жинхэнэ ашиг нь гарах ёстой. Төрийн эзэмшлийн хувьцааны үнэ 153.000 ам.доллар, хувь эзэмшлийн нөгөө 39 дүгээр тогтоолоор гарсан 15 тэрбум ширхэг хувьцаа, иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг одоо болтол ‘‘Эрдэнэ Тавантолгой” санхүүгийн тайландаа бүртгээгүй байгаа нь асуудал үүсгээд байна. иймд энэ хувь хэмжээнээс болоод нөгөө талаасаа компанийн хувьд тайлангаа сайн бичиж чадаагүй байгаа гэсэн үг. Гэхдээ үүнийг залруулах боломж байгаа.

-Гэрээний талаар..?

Гэрээний талаар ямар процесс бий болоод байгаа вэ гэхээр уг нь гэрээг харахад "Эрдэнэс Тавантолгой” гэж компанийн газрын хөрсөн доор байж байгаа нүүрсийг худалдах, худалдан авах гэрээ л юм. Тэгээд энэ гэрээг харахаар гэрээн дээр нь “тухайн гэрээг барьцаалж өөрсдөө санхүүжилтийн эх үүсвэр хийх боломжтой” гэсэн байгаа.Тэгэхлээр магадгүй ММС компани гэрээгээ авчихаад гэрээгээ барьж очоод, барьцаалаад өөрсдөө хувьцаа гаргах магадлалтай, "Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшиж байгаа хувьцаа эээмшигчдийн 15 хувь маань үнэгүйдэх гээд байна.

Тийм учраас энэ маань хоёр компани нэгдэх, үгүй бол хуваагдах тусгаарлах шинж чанарын асуудал болоод байгаа. Энэ хоёрыг нэгдэж байна гэвэл Компанийн тухай хуулийн хоёрдугаар зүйлд “Аль нэг компанийн үйл ажиллагаа зогсож түүний эрх хариуцлага нь өөр компанид шилжихийг компани нэгдэх гэнэ" гээд заачихсан байгаа. Ингэж нэгдэж байгаа тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл компанийг нэгдэх тухай шийдвэр гаргах ёстой.

-Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь зөвшөөрсөн тохиолдолд компани нэгддэг биз дээ?

Нэгдэх гэрээг тус компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэх ёстой. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн 75-аас дээш хувийн саналаар шийддэг. Эндээс харахад “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээ, түүнийг нь шилжүүлж байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийг гаргуунд нь хаяад төр мэднэ гээд компанийн засаглалын оролцоо,санал авах эрхийг нь хөсөрдүүлэн хаяж буй асуудал. Тийм учраас үүнийг хууль журмынх нь дагуу хиймээр байгаа юм.

-УИХ, Засгийн газар аж ахуйн шинжтэй ажилд оролцож байна гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах боллоо?

Засгийн газар маш олон зүйлд оролцож    байна. Уг нь   бодлого тодорхойлоод, хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллах ёстой, Гэтэл аж ахуйн чанартай бизнест түлхүү оролцож байна. Яах гэж Хөрөнгө оруулалтын тухай хууль байдаг юм гэж асуумаар байна. Уг нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд “...500 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно” гэж заасан байгаа.

ТүүниЙг нь Сангийн яам хариуцаж явах учиртай. Гэтэл энэ асуудал дээр ялангуяа хувьцаат компани дээр яривал эрх, чиг үүрэг нь манай Санхүүгийн зохицуулах хороонд байдаг. Манай хорооны долоон гишүүн хуралдаж байж нэмж хувьцаа гарах уу, энэ асуудал нь шаардлага хангасан байна уу гэдгийг харж байж шийддэг.Гэтэл энэ ажлыг Засгийн газар авч хийчхээд байна,

-Тэгэхээр гаргаж байгаа шийдлүүд нь учир дугагдалтай байна гэж ойлгож болох уу?

Мэргэжлийн бус хүмүүс, тэгээд улс төрийн шийдлээр шийдээд байгаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль гээд өмнө нь гаргасан УИХ- ын тогтоолуудаа зөрчих асуудал гарч ирээд байгаа юм,

-Таныг Тавантолгойн гэрээний энэ асуудал арай өөрөөр ханддаг, бас өөр үйлдвэр барих тухай хэлж байсныг сонсож байсан юм байна. Таныхаар ямар үйлдвэр байгуулбал монголчуудад ашигтай вэ?

Үнэхээр хөрөнгө оруулалт хийх гээд байгаа бол Нүүрс химийн үйлдвэр оруулж ирэх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр хэрэгтэй. Карбан гээд байгаа шүү дээ. Тэр бүтээгдэхүүнээр төмрөөр хийдэг бүх л зүйлийг орлуулдаг. Цана хийхээс гадна онгоцны далавч хийдэг. Хөнгөн, хямдхан илүү бат болохоор нь дэлхийд их өргөн ашиглаж байгаа.

-“Энержи ресурс” компанийн өрийн бичгийн талаар сүүлийн үед яригдах боллоо. Та энэ талаар юу хэлэх бол?

Энэ компани 2012 онд өөрсдөө өрийн бичиг гаргасан байдаг. Тэрийгээ 2017 он гэхэд төлж барагдуулах ёстой. Тэдний үйл ажиллагааны тайлангийн 73 дугаар хуудсанд “Хэрвээ 600 сая ам.долларыг заасан хугацаандаа төлж чадахгүй бол ММС гэдэг компанийн хөрөнгө оруулагч нь охин компаниудыг барьцаанд авах бүрэн эрхтэй” гэсэн байгаа.

Энэ нь маш ноцтой. Бид нар Тавантолгойн гэрээтэйгээ өгчихдөг. Гэтэл нөгөөдүүл нь 2017 онд өрөө төлж барагдуулахгүй бол “Энержи ресурс”- ийг шууд авах гэж байна. Бид саяхан санхүүгийн судалгаа хийж үзэхэд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчхээд 30 жилийн хугацаанд төлөөгүй байж байснаа яаж хоёр жилийн хугацаанд 600 сая ам.доллар олох юм бэ. Дээрээс нь энэ компани өөрсдөө маш их алдагдалтай ажиллаж байгаа шүү дээ.