БСШУС-ын сайд Азийн хөгжлийн банкны хэлтсийн дарга Сангай Пенжортой уулзлаа
2019.04.03

БСШУС-ын сайд Азийн хөгжлийн банкны хэлтсийн дарга Сангай Пенжортой уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төлөөлөгчийн хот байгуулалт, нийгмийн салбарын хэлтсийн дарга Сангай Пенжорыг хүлээн авч уулзлаа.

Ноён Сангай Пенжор АХБ-ны санхүүжилтээр одоо хэрэгжиж буй төслүүд болон 2020-2021 онд шинээр хэрэгжих дөрвөн төслийн талаар мэдээлэл хийв. Тус байгууллагын хувьд Монголын боловсролын салбарын хөгжлийг 1991 оноос хойш дэмжиж ирсэн бөгөөд зээлийн болон буцалтгүй тусламжийн төсөлд нийт 126.4 сая ам долларын санхүүжилт олгосон байна.

Сайд Ё.Баатарбилэг Азийн хөжлийн банктай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, манай салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлоод төслүүдийг хэрэгжүүлэхэд БСШУСЯ-ны зүгээс бүхий л талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн 2014-2015 онд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн “Түрээсийн сурах бичиг” төсөл үр дүнтэй байсныг чухалчлаад, дахин хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.