2019.03.22
"Мы поедем в Артек" уралдааны ялагч хүүхдүүд "Артек" зусланд амарна
"Мы поедем в Артек" конкурс русского языка гэхээр олон хүмүүст сайхан дурсамжууд нь сэргэж байгаа. Тэгвэл 1 жилийн өмнө энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дэмжсэн нь бодит ажил болж, 30 жилийн дараа маш олон хүүхдүүд оролцжээ.
Үндэсний олон нийтийн радио телевиз энэхүү арга хэмжээг уламжлал ёсоор дэмжин ажилласан байна. Мөн ОХУ-ын Соёл шинжлэх ухааны төвийн хамт олон идэвхи санаачлагатай оролцсон байна.