Салбарын шилдэгүүдэд шагнал гардууллаа
2019.01.31

Салбарын шилдэгүүдэд шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалан сар шинийн босгон дээр улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан, идэвх зүтгэл гарган ажилласан ахмадууд, салбартаа манлайлан ажиллаж буй иргэд Засгийн газар болон салбарын шагналаар шагнагдсаныг гардуулан өглөө.

  • Д.Мөнхжаргал Барилга, Хот байгуулалтын яамны "Тэргүүний барилгачин" хүндэт тэмдгээр,
  • З.Янжинсүрэн "Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан"-аар,
  • Д.Төмөрбаатар Зам, Тээврийн хөгжлийн яамны "Онц тээвэрчин"-ээр,
  • Г.Нармандах "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан"-аар,
  • "Алтан унаганы эзэн"-ээр С.Цагаанцоож,
  • "Алтан хурганы эзэн"-ээр Я.Намсрай,
  • Б.Оргилбат Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр,
  • Б.Гандөш Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдлаа.

Та бүхэндээ Айлчлан ирж буй шороон Гахай жилдээ эрүүл энх, саруул сайхан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.