2019.02.01
Аймгийн Нэгдсэн эмнэлэг Нян судлалын лабораторитой боллоо
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг Нян судлалын лабораторийн төвтэй боллоо.
Тус төслийн хүрээнд нийтдээ 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгджээ. Тодруулбал, Төвлөрсөн ариутгалын тасгийг засварлаж 13 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж, Нян судлалын лабораторийг засварлаж 21 төрлийн 26 ширхэг тоног төхөөрөмж суурилуулсан байна. Мөн Хог хаягдлыг түр хадгалах байр барьж, 16 төрлийн 115 ширхэг тоног төхөөрөмж, Цусны салбар төвийг засварлаж 44 төрлийн 66 ширхэг тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж суурилуулан ашиглалтад өчигдөр орууллаа.