2018.06.05

Увс аймагт жилдээ 27 мянган Тувачууд ирж худалдаа хийдэг

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тойрогтоо ажиллажээ.

Увс аймаг хур тунадас багатай, газрын гарц муу байгааг нутгийн иргэд хэлж байна. Мөн хил залгаа Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир аймгийн хөдөө аж ахуйн газар хөл хорио тогтоон Увс аймгийн газар нутаг руу халдварлахгүй байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаагаа хэлжээ. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат тойрогтоо ажиллаж байгаагийн хувьд өөрийн санаачилгаар олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь хүн амдаа эрүүл мэндийн үйлчилгээг нэгэн жигд хүртээмжтэй байлгах талаар сумдын эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн оношилгооны аппаратуудыг өгсөн юм.

Н.Цэрэнбат: Сумын эмнэлгүүдийн дунд байгаа хүндрэүүдийн хувьд төсөв мөнгөний хүндрэл байна. Ихэнхдээ аж ахуйн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой байна. Тухайн шатны эмнэлгийн албан хаагчдын чадавхжуулах тал дээр гаргах төсөв байдаггүй. Зөвхөн халаалт, дулаан, цахилгаан, хоолны асуудал дээр хүндрэлүүд бий болж байна.