Л.Болд: УИХ Үндсэн хууль зөрчиж байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм.
Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
“Байнгын хороо болон УИХ-ын чуулган хуралдах ёстой цагтаа хуралд. Үндсэн хууль зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган олон хоног гацсан. Үүнийг хуралдсанд тооцоод хаах гэж хуйвалдаж байна. Үндсэн хуулийг зөрчиж байна шүү. Г.Занданшатар та УИХ-ын дарга болоод үндсэн хууль зөрчих үү?
Өнөөдөр ард түмэнд хэн гэгчийн намтраас илүү юу хийх нь чухал байна. Салхитын мөнгөний ордыг төрд авсан болон 1072 хувьцааны асуудлыг иргэн бүрт өгнө гэсэн хэрнээ огт ажил хийгээгүй байсныг урагшлуулсан зэрэг нь сайшаалтай байгаа.
Хийх ёстой ажлаа хийгээд ард түмний өмчийг ард түмэндээ өгөөд явах ёстой.”
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25