“Иргэд олон нийтийн байгууллагыг дэмжих” дэд хөтөлбөр
1.“Бизнест ээлтэй жишиг дүүрэг-2010”-баримтат кино хийх
2010 оны туршид дүүргийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын болон бусад үйл ажиллагааны тухай түүх болгон үлдээх зорилгоор баримтат кино хийлгэлээ. Энэ төсөлд улсын төсвөөс 15 сая төгрөгийн санхүүжилт хийгдлээ.
2.БГД-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн байрны тохижилт
Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний 85 жилийн ойд Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн II чуулганыг угтаж Баянгол дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Юмханаар юм хийе” сэдвийн дор бүтээлч, санаачлага өрнүүлэн өөрсдийнхөө ахуйн хэргэцээ болон сурч мэдэх, хамтарч ажиллах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж Охид, бүсгүйчүүд, ахмадуудад оёдол, нэхээс, сүлжмэл эдлэлийн сургалт, үндэсний хувцасны эсгүүрийн дамжаа ажиллуулж ,цэцэг, жимс, мод сөөг тарих, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтуудыг БГД-ийн 20 хорооны эмэгтэйчүүдийг хамруулж ,иргэдэд байгаль орчны тухай хуулиуд тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлтийн тухай ухуулга, сургалт сурталчилгаа, тохижилт цэвэрлэгээний ажил, нийгэм хамт олонд түшиглэсэн ажлыг өргөжүүлэх зорилготой ажиллаж байгааг дэмжин БГД-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн байрны тохижилтзасварын ажилд 3 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн ба засварын ажил хийгдэж дууссан байна.