С.Эрдэнэ: Нэг ба нэжгээд хүнд хариуцлага тооцох ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнээс ҮЗХ-ны хурлын дараа дараах зүйлийг тодрууллаа.
-Цаг хугацааны хувьдоройтсон ч гэсэн ҮЗХхуралдлаа. Хурлын уур амьсгал ямар байв?
-Энэ удаагийн хурал дүрмийнхээ дагуу болж өндөрлөлөө. Хурлаар ээлжит болон ээлжит бус Их хурлыг хуралдуулах, намын даргад итгэл үзүүлэх асуудлаар ҮЗХ-ны гишүүдээс санал гарсан. Харамсалтай нь, энэ асуудлууд хэлэлцэгдсэнгүй. Цагаан сараас өмнө ээлжит бус ҮЗХ-ны хурлыг хуралдуулах замаар хүлээгдэж байгаа асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн тайлбартай өгсөн.
-Зарим гишүүний хувьд намын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой, түүний гогцруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Таны хувьд ямар байр сууринаас энэ асуудалд хандаж байна вэ?
-Би нэг зарчмыг хэлмээр байна. Хамтарсан Засгийн газрыг байгуулах гэрээ, мөрийн хөтөлбөр байгуулсан. Гэрээ, мөрийн хөтөлбөрийн дагуу үр дүн гарах ёстой л доо.
Мөрийн хөтөлбөр биелсэн бол тодорхой шагнал урамшууллыг нь хүртэх байх.
Харин хангалтгүй тохиолдолд хэн нэгэн эрх бүхий нэг бөгөөд нэжгээд хүн нь хариуцлага хүлээх ёстой. Манай намаас гарч байгаа дүгнэлтийг авч үзвэл хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелээгүй юм бол үүнд хариуцлага хүлээх ёстой.
-Мөрийн хөтөлбөрийг танай намын эрхмүүд биелүүлж чадаагүй гэж ойлгож болох уу?
-Гурван жил дөрвөн сарын хугацаанд хийсэн ажил үр дүнгээ өгсөнгүй гэж манай намынхан дүгнэлээ. Ганцхан жишээ авахад, өрхийн орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ гэсэн нь хэрэгжсэнгүй. Жилд 60 мянган ажлын байр бий болгох зорилт алга. Хэрэв энэ бүхэн хэрэгжсэн бол өнөөдөр монголд ажилгүйдэл, ядуурал алга болох байлаа. Гэтэл гурван жилийн хугацаанд 70-аад мянган ажлын байр бий болсон гэж байна. Үүнд би л хувьдаа итгэхгүй.
-Тэгвэл хамтарсан Засгийн газраас гарах шалтгаан нь?
-Бүтээн байгуулалтын ажлыг хамтарсан Засгийн газрын нөгөө нам нь дэгээ тавиад урагшлуулсангүй. 100 мянган ажлын байр, төмөр зам эхэлсэнгүй, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулаагүй нь хамтарсан Засгийн газраас гарах хангалттай шалтгаан.