2018.11.27

Улсын бүртгэлийн нэгдсэн цахим системийн аюулгүй байдал орхигдох эрсдэл байна

Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхлээд 23 хоног өнгөрлөө.Төрийн байгууллагын хүнд суртал цаасны зардал багасгахаас гадна бүртгэлийн нэгдсэн системтэй, иргэддээ чирэгдэл учруулахгүй улс болох эхлэл нь энэхүү багц хууль, түүний даган бүртгэлийн цахим үйлчилгээ болжээ. Хэдийгээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртон хөнгөрөх ч тэдний мэдээллийг багтаах цахим систем техникийн баазын аюулгүй байдал орхигдох эрсдэлтэй байна.