Улсын нууцтай холбоотой мэдээлэлд захидал харилцааг чухалчилдаг
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын гаргасан журмын дагуу албаны цахим хаягтай байх ёстой гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу бүх алба хаагчид албаны цахим хаяг ашигладаг. Гэхдээ үед хувийнхаа цахим хаягийг хувьдаа албаныхаа цахим хаягийг албандаа ашиглах ёстой гэсэн заалт байдаггүй байна.
УИХ-ын гишүүд парламент гэсэн албаны цахим хаяг байдаг ч энэ хаягаа зөвхөн мэдээлэл солилцох түвшинд ашиглаж байна. Улсын нууцтай холбоотой албан бичиг тоотыг цаасан байдлаар хүлээн авч илгээдэг энэ нь нэг талаар нууц алдах эрсдэлийг багасгаж байгаа ч цаг хугацаа зардал тал дээр илүү үрэлгэн байдлыг бий болгож байна гэж үзэх талууд ч байгаа юм.
Төрийн ордны гурван давхрын гол хэсэгт байрлах энэ газраар дамжин албан бичиг гишүүдийн гарт хүрдэг гэж УИХ-ын тамгын газар хэлж байна. Ямар албан бичиг ирж явж байгаа нь тэмдэглэгдэн үлддэг учир нууц алдах эрсдэл бага гэлээ. Гишүүд ч төрийн ажлаа албан ёсны хаягаар дамжуулдаг гэлээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Манай хувьд төрийн ажил чухал мэдээллийг цахим мэдээгээр явуулдаггүй. И-мэйл хаягаар явуулдаггүй цаасаар явдаг. Гишүүдийн албан хэрэг тамгын газраар дамжиж тусгай дугаар авч албан бланкаар ирж явж байдаг учраас мэдээлэл алдах гэх мэт асуудлууд байхгүй байх гэж бодож байна. Цахим харилцааны хувьд бол тамгын газар, төрийн холбооноос УИХ-ын гишүүдэд цахим хаяг өгдөг тэрийг тодорхой албан тушаалтнууд нь аюулгүй байдлыг нь хангадаг байх гэсэн бодолтой байдаг.
УИХ-ын гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн болоод албан ёсны хаяг нээсэн байгаа. Албан төрлийн асуудлууд албан хаягаараа л явж байгаа. Албан ёсны и-мэйл бол өөрөө нэг бүрчлэн шалгана. Нууцтай холбоотой асуудлууд цахим хэлбэрээр явахгүй шүү дээ