Н.Учрал гишүүн гадаадад амьдарч, суралцаж буй шилдэг 100 залуусыг нэгтгэнэ
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар УИХ-ын дэргэд “Хилийн чанадад амьдарч, суралцаж буй Монгол иргэдийг дэмжих лобби бүлэг” байгуулагджээ.
ГХЯ-ны судалгаараар 140 мянга гаруй Монгол иргэн хилийн чанадад амьдарч байгаа бөгөөд тус лобби бүлгээр дамжуулан тэдний эрх ашгийг хамгаалах, ажил хөдөлмөрийг нь дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулахаар зорьж байна. Мөн гадаадаас төгсөөд эх орондоо ирж байгаа залуусыг ажлын байранд зуучлах, тэдний дуу хоолойг сонсож ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэв.
Think Mongolia төслийг Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлнэ.
Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Think Mongolia” төслөөр дамжуулан гадаадад сурч болон ажиллаж ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдыг нэгтгэж, Монгол Улсад нэвтрүүлэх сайн жишээг судалж, хууль тогтоомжийн хүрээнд тэдний саналыг сонсон, хамтарч ажиллах юм.
Төслийн хүрээнд хэд хэдэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд хамгийн эхэнд гадаадад төгсөөд ирж байгаа залуусыг дэмжих асуудлыг нээлттэй хэлэлцүүлгээр тогтмол зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг Н.Учрал гишүүн хэллээ. Түүнчлэн фэйсбүүк хуудаснаа “Хилийн чанад дахь эрдэмтэн судлаачдын зөвлөл” группыг хаалттайгаар ажиллуулж, шилдэг 100 эрдэмтэн залуусыг нэгтгэхээр зорьж байна. Н.Учрал гишүүний хувьд Шинжлэх ухаан, технологийн паркыг талаарх хуулийг боловсруулж байна. Хуулийн төсөлд эрдэмтэн, судлаачдын саналыг авч, гадаадын сайн жишгийг нэвтрүүлэн Монголд анх удаа дэлхийн өнцөг буланд ажиллаж, амьдарч байгаа эрдэтмэн судлаачидтай нийлж боловсруулсан хуулийн төсөл гаргана гэдгээ хэллээ.