2018.11.01
Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй
М.Энхболдын парламентыг чадамжгүй, тиймээс тарах хэрэгтэй гэх хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д хүргүүлээд байгаа юм.
Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад тэрбээр “Би парламентын засаглалаас ухрахгүй. Парламентын засаглал байх ёстой. Ерөнхийлөгчийн засаглалыг би дэмждэггүй. Шүүх хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон тухайн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцно уу гэхээс бусад гэм буруугүй гишүүдэд асуудлыг нялзааж болохгүй. Монголд парламентын засаглал байх ёстой гэдэг байр сууриа би өмнө нь ч хэлж байсан" гэлээ.