С.Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй
2018.10.31

С.Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй

М.Энхболдын парламентыг чадамжгүй, тиймээс тарах хэрэгтэй гэх хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д хүргүүлээд байгаа юм.

МАН-ын бүлэг  өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэсэн юм. Ерөнхийлөгчийг дэмждэг олонхын бүлгийн гишүүд хүртэл  улстөрийн өнөөгийн тогтворгүй байдлыг дагаад засаглалын тогтоцоог хөндөх асуудал ч яригдаж байгааг шүүмжлэх болсон.

Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад тэрбээр “Би парламентын засаглалаас ухрахгүй. Парламентын засаглал байх ёстой. Ерөнхийлөгчийн засаглалыг би дэмждэггүй. Шүүх хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон тухайн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцно уу гэхээс  бусад гэм буруугүй гишүүдэд асуудлыг нялзааж болохгүй. Монголд парламентын  засаглал байх ёстой гэдэг байр сууриа би өмнө нь ч хэлж байсан" гэлээ.

Э.ЖОНОН