Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хуралдаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан энэ сарын 31-ний өдөр болно.
Тус хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.
Улаанбаатар хотын 2017, 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, ирэх оны үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж, холбогдох асуудлын хүрээнд нийслэлийн харьяа агентлагийн удирдлагуудаас мэдээлэл авлаа.
Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд 419 арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсанаас биелэлт нь 86.7 орчим хувьтай байгаа талаар танилцуулав.
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Үндсэн чиглэлийн хэрэгжилттэй холбоотой зарим асуулт асууж, санал хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ