2018.10.04

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлагт энэ жил 41 тэрбум төгрөгийг хувьсах зардлаар олгожээ

Хувийн сургууль, цэцэрлэгүүд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Эдгээр сургууль цэцэрлэг нь өндөр төлбөртэй ч улсаас хувьсах зардал гэж олон тэрбум төгрөг авдаг. Гэтэл энэ зардлыг хэмнэж боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх боломж бий.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Сайд Ц.Цогзолмаа:

Бид нар одоо энэ асуудал дээр судалгаа хийж байгаа. Хэр зэрэг өндөр төлбөртэй сургуулиуд хэр олон байна гээд үнийн дүнгээр багцлаад 2,5-5 сая хүртэлх мөнгөний төлбөртэй ч гэдэг юм уу, 2,5-5 сая, 5-10сая, зарим сургуулиуд долларын өндөр төлбөртэй.

Эдгээр сургуулиудыг хувьсах зардлыг өгөх үү үгүй юу гэдгийг сайд санаснаараа хүссэнээрээ шийддэггүй. Судалгаа хийгээд үнэхээр хангалттай өндөр төлбөр авч байгаа бол, тэр хувьсах зардлыг яах ёстой вэ гэдгийг хамтийн шийдвэрээр  гаргаад засгийн газар эцэслэн шийднэ.