Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазарыг сонгожээ
Нийслэлийн НАМ-ын бага хурал өчигдөр болж, үүрээр даргаа сонгож, санал хураалт авжээ. Хотын дарга С.Батболд болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өрсөлдөж олонхийн саналаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ыг тэргүүлэхээр болсон байна.
МАН-ын бага хурлын гишүүн Х.Нямбаатар: Намын хурал гэдэг бол намын дотоод асуудал боловч нөгөө талаас улс орныг тодорхойлох үндсэн үүрэгтэй. Тэр дундаа Нийслэлийн МАН-ын хороо гэдэг бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь амьдарч байгаа засаг захиргааны том нэгж дээр зохион байгуулагдсан байгууллага. Тэр утгаараа дотоод ардчилалтай байх ёстой. Жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсдог байх ёстой. Намын хурал дарга хурал байх ёсгүй.
МАН-ын бага хурлын гишүүн Н.Учрал: Цаашдаа Нийслэлийн нам, НЗДТГ буюу төрийн захиргааны байгууллага тусдаа ажиллах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18
2024.12.20
2024.12.20
2024.12.20