Сайд, дарга нарын хот дотор унадаг машиныг цахилгаан хөдөлгүүртэй болговол төсвийн мөнгө хэмнэгдэх боломжтой
Эдийн засаг нэг үеэ бодвол сэргэж байгаа ч хэмнэлтийг бодитоор хийхийн тулд дарга нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй талаар иргэд байнга ярьдаг. Ялангуяа сайд, дарга нар цалингаа тануулж тансаглалаасаа татгалзаж чадахгүй юм аа гэхэд ядаж л хот дотор унаж байгаа машинаа цахилгаан хөдөлгүүртэй болговол бензин шатахууны зардлаас их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Nissan Leaf гэдэг цахилгаан машин одоогоор 41 ширхэг байна. Хэдхэн сарын өмнө 4 байсан машины тоо их хурдан хугацаанд өсч байна. Энэ машиныг унаж эхэлснээс хойш Бензинд мөнгө үрэхээ больсон. Хөдөө гадаа явахдаа бензин хэрэглэдэг машин унахаас өөр аргагүй. Харин хот дотроо энэ машиныг унахад асуудал байхгүй.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20