ҮХГ-ын дарга Б.Баярсайхантай, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаа нар санал солилцлоо
2018.09.05

ҮХГ-ын дарга Б.Баярсайхантай, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаа нар санал солилцлоо

Ази тивийн улс орнуудын төр, иргэний нийгмийн төлөөлөгчид Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй ололт дэвшил, цаашдын алхмуудаа хэлэлцэхээр 9-р сарын 5, 6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын талаарх Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад хуран цуглаад байгаа билээ.

Энэ үеэр ҮХГ-ын дарга Б.Баярсайхантай, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаа уулзаж,  АҮ-ийн салбарын хөгжлийн зорилготой уялдсан хүний нөөцийн асуудлаар ярилцлаа.

Монгол дахь Коосэн боловсролын тогтолцоог анх санаачлан эхлүүлсэн Монгол залуустай нэг үед Япон улсад сурч ажиллаж амьдарч байсны хувьд Б.Баярсайхан дарга Коосэний үйл ажиллагааг маш сайн ойлгож, дэмжиж ирсэн хүмүүсийн нэг билээ. 

Түүнчлэн Б.Баярсайхан "Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" ОНӨТҮГ-ын ажлыг цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Мөн тус форум дээр Ц.Байгалмаа, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраатай санал бодлоо солилцлоо.