Яармагийн гэр хорооллын 10 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулна
Хан-Уул дүүргийн V хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлтийг гаргасан байна.
Тус судалгаанд 229 айл, өрх хамрагдснаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа илэрхийлжээ.
Иймд эдгээр иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн Хан-Уул дүүргийн V хороо, Яармаг орчмын нутаг дэвсгэрт 10.55 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна