2018.06.29

Ц.Цогзолмаа: Хүүхдийн асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд аваачих цаг нь болчихсон байна

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Энэ маш чухал асуудал хэлэлцэж байна. Монгол улс бол хүүхдийн орон. Төрийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлага байгаа. Үнэхээр хүүхдийн асуудлыг "дундаа хийгээд" орхигдчихсон байгаа юм байна лээ.  Тиймээс хүүхдийн асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд аваачих цаг нь болчихсон байна. Салбарын хуулиуддаа өөрчлөлт оруулж уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа юм.