О.Содбилэг: Онцгой байдлын салбарын төсөв маш бага байсан аудитын дүгнэлтээр гүйцэтгэл ямар гарсан бэ?
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: 2016 оны аудитын дүгнэлтийг сонгууль давхцаад хийгдээгүй тэгвэл 2017 оны дүгнэлт ямар гарсан юм бэ? 2016 онд манай нам гараад засгийг авч байхад үнэхээр хүнд хэцүү байсан төрийн алба тавих цалин ч байхгүй байна гэж байсан. Яг ямар түвшинд байхад нь хүлээн авсан юм бэ?
Зарим бүтээгдэхүүний үнэ ханш буурсан л болохоос ямар нэг өөрчлөлт байгаагүй гэж яридаг. Яг үнэндээ ямар байсанг хэлнэ үү. 2017 он гэхээр Ж.Эрдэнэбатын засгийн газрын ажлыг дүгнээд байна тэгвэл одоогийнх нь ямар байгаа вэ? Мөн батлан хамгаалах, онцгой байдлын салбарын төсөв маш бага байсан тэгвэл гүйцэтгэл нь ямар гарсан бэ? Санхүүгийн төлөв байдал сайн байгаа мөртлөө яагаад төгрөгийн ханш яагаад өсчихвөө. 70-80 төгрөгөөр сулраад байна вэ?
Аудитыг үр дүнг харж байхад төрийн бүтцийг нүсэр байна татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна гэж яриад байна. Тийм байна аа. Тэгвэл хаанаа яаж хэрхэн танах вэ гэх зэрэг аудитын дүгнэлтэд үзэж байгаа юм бэ?