УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Мурат, Д.Гантулга нарын гишүүдийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзэж байна
УИХ-ын гишүүн эмэгтэй гишүүд яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллээрээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах үндэслэлгүй гэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт: "Эмэгтэйчүүдийг доромжилсон гишүүдийг шалгуулах байтал эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж авч үлдэж байгаад харамсч байна. Тиймээс одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэхдээ эрэгтэй гишүүд маань үнэн зөв шийдээрэй. Та бүхэн эмэгтэй хүүхэдтэй шүү дээ" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Д.Мурат, Д.Гантулга нарыг хоёуланг нь шалгуулаад ирээсэй гэж хүсч байна. Энэ асуудлаар бүлэг хуралдсан. Гэхдээ бүлэг энэ асуудалд шийдвэр гаргах утгагүй. Тиймээс гишүүд чуулганаар шийдэх нь зөв. Гишүүд ёс зүйгээ эрхэмлэдэг байх ёстой. Санал хураалтыг нээлттэй яваасай гэж хүссэн ч УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хаалттай явагдсан. 63 хувь нь эрэгтэй гишүүд байна. Тиймээс энэ асуудлыг шударгаар шийдэгдэнэ гэж бүрэн төгс хэлж чадахгүй."
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуульд гишүүн болсноороо хууль зөрчсөн, нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босго тавих ёстой гэж үзэж байгаа юм. Магадгүй зарим хүмүүс залуу насны алдаа гэж ярих гээд байх шиг байна. төр төлөөлнө гэчээд ёс зүйн алдаа гаргаж болохгүй. Тиймээс бид энэ асуудалд парламентын гишүүдийн төлөвшлийг сайжруулах асуудлын хүрээнд ёс зүй, нас, төгөлдөршүүлэх чадвартай, чансаатай хүмүүс сонгогдох нь төрийн нэр цэвэр байх ёстой гэж бодож байна. залуу хүн алдсан гэж өмгөөлөх боломжгүй байхгүй. Бид бол ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд."
УИХ-ын гишүүн А.Ундраа: "Энд бид хүний эрх, эмэгтэйчүүд, охидын төлөө бид өнөөдөр энд зогсч байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад ёс зүйгүй үйлдлийг ямар нэг байдлаар хаацайлсан шийдвэр битгий гаргаасай, эрэгтэй гишүүд маань"