2018.05.25

ҮХЦ-ийн гишүүн Улс төрч биш хуульч байх ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо. Тус томилгоонд улс төрчид орж байгааг зарим гишүүд шүүмжилсэн байна.

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ:  Цэцийн гишүүдийг  улс төрчдийн арын өрөөнд согтуу байхыг харж байсан. Өнөөдөр цэцийн гишүүдийн томилгоо болж байна. Манай цэц бол өнгөрсөн хугацаанд улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг. ҮХЦ-ийг улс төрчид болон иргэд нь тоодоггүй. Мөн асуудал үүссэн бол Д.Сугар шалгах ёстой.