Х.Нямбаатар: Энэ бол цэвэр гүтгэлэг
2018.05.25

Х.Нямбаатар: Энэ бол цэвэр гүтгэлэг

Нийслэлийн МАН-ын хурал ирэх сарын 7-нд болохтой холбоотой Нийслэлийн намын даргын төлөө МАН-ын гишүүд өрсөлдөж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг АН-ын гишүүдтэй нийлж, МАН-ыг хагаран бутаргах зохион байгуулалтыг хийж байна гэсэн мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар энэ асуудалд хариу тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар: Энэ бол цэвэр гүтгэлэг. Би МАН-ын дүрмийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг одоогийн Нийслэлийн удирдлагуудад тавьсан. Шаардлага биелүүлээгүй гэсэн үндэслэлээр намын хяналтын хороонд гомдол гаргасан. Тус шаардлагыг хяналтын хороо хүлээж авсан.