2018.05.18
О.Баасанхүү: Энэ хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаарХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Энэ хууль батлагдаад удаагүй, яагаад өөрчлөх болов. Шашны байгууллага, нам гэсэн 2 ойлголт явдаг.Шашны байгууллага дээр олон асуудал гардаг. Бас нам ялгаагүй. Энэ алдаа хуулинд засагдаж орж ирсэн үү? Бүртгэлтэй холбоотой маргаан гарвал шүүхэд хандана гэдэг, Гэхдээ ажил хэрэг болдоггүй.
Ажлын хэсэг: Өнөөдөр манай улсад 170752 хуулийн этгээд бүртгэгдсэн байна. шашны байгууллага 506 байна. Гэхдээ 200 гаруй бүртгэлгүй шашны байгууллага байна.Гэхдээ тус тусынаөө хуулиар асуудал шийдэгдээд явдаг.