2018.05.17

Л.Болд:Эрдэнэтийн хувьцааг иргэдэд хүргэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг хийгдлээ

УИХ-ын гишүүн Л.Болд:

Энэ засаг ажлаа хийх үү? Ямар ажил хийх үү? Төсөв яригдаж байна. Сонгуулийн үед Эрдэнэт тойрсон олон асуудал яригдсан. Шийдвэр гарсан. Ирэх жил 23-р тогтоол хэрэгжүүлэх, Эрдэнэтийн хувьцааг иргэдэд хүргэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? Бид ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй. Мөнгө төгрөг бүтсэн үү? Багтсан уу?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрээс 2019 онд 570 орчим тэрбум төгрөг орж ирэхээр тооцож байна. Ногдол ашгийн хувьд Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч байна гэж үзсэн хэвээрээ байгаа