2018.04.26

Д.Оюунхорол: Мэдээллийг аюулгүй байдлыг хамгаалахад анхаарч ажиллах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Мэдээллийг аюулгүй байдлыг хамгаалах хууль, эрхзүйн орчин байхгүй байгаа. Үүнийг шийдэх юм байна гэж ойлгож байна. .Их хурлын гишүүд цахим зохицуулалт дутуу байгааг хүн бүр ойлгож байгаа.Энэ асуудал нэг төрлийн бизнесийн арилжааны асуудал болсон. Хууль эрхзүйн орчны хувьд олон оронд үүнийг зохицуулж байгаа нь ховор. Мэдээллийн салбарт ажиллаж байгаа байгууллагууд олон болсон. Хяналтаа сайжруулах тал дээр түр хороо анхаарч ажиллах хэрэгтэй. Хариуцлагын асуудлаа анхаарах хэрэгтэй. 50 мянган дагагчтай хуурамч мэдээлэл тарааж байгаa интернет хэрэглэгчдэд  яаж хариуцлага тооцохыг гаргах хэрэгтэй

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат: Манай салбарт дутагдаж байгаа зүйл хууль эрхзүйн орчин.Өнгөрсөн жил хэд хэдэн хуулин дээр нэмэлт өөрчлөлт хийх гээд боловсруулаад явж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуульд сошиалтай холбоотой тусгай бүлэг орсон. Зохицуулалтууд байгаа.