Х.Нямбаатар: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өглөө
2018.04.18

Х.Нямбаатар: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өглөө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  хуралдаан /2018.04.18/ боллоо.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх зөвлөмж гаргасан. Салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон дээрх хэлэлцүүлгийн тайлан мэдээллийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах хүсэлтэй байна” гэлээ.

Байнгын хорооны дарга ирэх долоо хоногийн хуралдаанаар мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.