2018.04.17

ОУПХ: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг олон нийтийн өмнө ил тод шүүх ёстой

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтэд ОУ-ын парламентийн холбоо дүгнэлт хийсэн байдаг. Тус холбоо хэргийн шийдвэрлэлтэд тааруу үнэлгээ өгсөн байна. ОУ-ын парламентийн холбооны төлөөлөгчид ЗГ-аас С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хавтаст материалыг нууцаас гаргасантай холбоотойгоор Монголд ирж хавтаст хэргийн материалтай танилцахаар болоод байна. Энэ талаар  УИХ-ын гишүүн О.Баасанхүү  байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Зориг агсаны хэргээр хоригдож байгаа хүмүүсийг хэлмэгдсэн гэж үзэж байна.  Энэ хэргийг шүүмжилж байгаа хүмүүсийн хэн нь ч хавтаст хэргийг үзээгүй. Хэрвээ материалыг үзвэл бид гурван янзын шийдвэрт хүрнэ.

ОУПХ-ны төлөөлөгчид МУ-д ирж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалтай танилцах юм байна.