Уул уурхайд ажиллах боловсон хүчнийг Эрдэнэт хотод бэлтгэнэ
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаа Орхон аймагт ажиллаж байна
2018.04.02

Уул уурхайд ажиллах боловсон хүчнийг Эрдэнэт хотод бэлтгэнэ

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаа Орхон аймагт ажиллаж байна. Тэрээр Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн зүгээс сургуулийн статусын асуудлыг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүссэн юм.

Ц.Цогзолмаа сайд хэлэхдээ: Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага олон тулгуурт эдийн засгийн бодлого түүн дотроо, Уул уурхайд чиглэсэн эдийн засгийн үр ашигтай бодлого явах нь тодорхой. Тийм учраас бид Зууны бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж анх байгуулагдсан 40 жилийн түүхтэй үйл ажиллагаа нь тогтмолжсон, боловсон хүчний нөөц нь тогтмолжсон, Технологийн их сургуулийн статусыг тодорхой болгох асуудал нь тулгамдсан асуудал болоод байна.

Аль нэг салбарын ажил олгогчдыг түшиглэсэн байдлаар явах нь сургуулиа төгссөн бүх хүмүүс эргээд ажлын байранд очно гэдэг нь маш том давуу тал болж байна.Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг тооцоо 60 гаруй жил ажиллах нөөц тогтоогдсон.Иймд бид энэ үйлдвэрийг боловсон хүчний нөөцөөр тасалдуулах ёсгүй.Сургуулийн ирээдүйг бодолцож статусыг баталгаажуулах нь зөв.Эрдэнэт үйлдвэрийн материаллаг баазыг түшиглэн, уул уурхайн боловсон хүчин бэлтгэх асуудлыг засгийн газарт танилцуулна гэлээ.