Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тавдугаар хуралдаан боллоо
Зөвлөлийн хурлыг нээж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үг хэллээ
2018.03.27

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тавдугаар хуралдаан боллоо

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар зөвлөлийн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Зөвлөлийн хурлыг нээж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ:

-“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан нэг жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна.

Зөвлөлд одоогийн байдлаар гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас 125 санал хүсэлт, өргөдөл, гомдол, Мэдэгдэл ирүүлснийг зөвлөлийн ажлын алба хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Үүнээс гадны хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн 52 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг ажлын алба хүлээн авч шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулагчид эрх ашгаа хамгаалуулахаар шууд Засгийн газрын түвшинд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлдэг байнгын механизмтай болсон нь үр дүнгээ өгч эхэлж байна. Асуудлаа шийдвэрлүүлсэн бизнес эрхлэгчдээс бичгээр илэрхийлдэг болоод байгааг  онцоллоо.

Өнөөдрийн хуралдаанаар гадаадын арбитрт маргаан шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн xоёр асуудал мөн “Монцемент билдинг материалс ХХК”-иас хөрөнгө оруулалттай холбоотой гаргасан хүсэлт, гомдол зэргийг xэлэлцлээ.

Xуралдааны төгсгөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн зөвлөмж гаргаж холбогдох яамд хүргүүллээ.